Номадс Хоспиталити ХХК нь 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд гадаад, дотоодын зочдод нүүдэлчин монголчуудын хоолны уламжлал, хэв маяг, амт, хийх урлагийг таниулах зорилгоор анх 2003 онд “Модерн Номадс” рестораныг нээн “Хаан Гэр ХХК” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө бид хоол ханган нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн менежмент, барилга байгууламж, алслагдсан газрын хоолны үйлчилгээ, нислэгийн хоолны үйлчилгээ, түргэн хоолны сүлжээ зэрэг өргөн хүрээний үйлчилгээг үзүүлж байна. Манай компанид 600 гаруй мэргэжлийн, бүтээлч, чадварлаг баг хамт олон ажилладаг ба нийт 21 ресторан, бар, кафег Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон Оросын Холбооны улсын Эрхүү, Улан-Үдэ зэрэг хотуудад тус тус ажиллуулж байна.

       Манай хамт олон Армен, Гүрж, Азербайджан үндэстний Кавказ ресторан, Газар дундын тэнгисийн улс орнуудын хоолны Феличита ресторан зэрэг олон үндэстний ресторануудаараа Монголын болон гадны зочид үйлчлүүлэгчиддээ тухайн улс үндэстний хоолыг Монголд зооглох боломжийг олгодог. Хөдөө, орон нутгийн хэрэглэгчдэд Номадсын Сүлжээ Ресторануудын хоол, үйлчилгээг хүргэх үүднээс Дархан, Эрдэнэт хотууд, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад Модерн номадс рестораны салбарууд, Аврора паб зэргийн нээн ажиллуулж байна. Бид Монголдоо төдийгүй ОХУ-ын Улан-Үдэ хотноо Модерн Номадс Монгол хоолны ресторан, Happy Land түргэн хоолны ресторан, Silk Road Coffee Shop, Айриш паб -Irish Pub, Эрхүү хотноо “Кочевник” монгол хоолны ресторануудыг ажиллуулдаг.

       Номадс Хоспиталити ХХК нь зочлох үйлчилгээний салбарт дан ганц рестораны үйл ажиллагаа явуулаад зогсохгүй явуулын рестораны Катеринг үйлчилгээг 2009 оноос хойш явуулж ирсэн төдийгүй зочид буудлын үндэсний сүлжээ болох Hotel Nine – H9 сүлжээ зочид буудлыг Сэлэнгэ, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод байгуулан амжилттай ажиллаж байна. Бид хамгийн сүүлд орчин цагийн залуусын үйлчлүүлэх дуртай газруудын нэг болсон кофе шоп, лоунж хослуулсан Double Shot Coffee & Cocktail, Grill Studio дининг лоунж, Black Burger түргэн хоолны ресторан, Салм паб, BD's монгол хоолны буфет ресторан, Бистро цайны газар, Bake & Cake бэйкери болон Крокус эвэнт холл, Салм Брой Австри шар айрагны үйлдвэр зэрэг өргөн хүрээний үйлчилгээний газруудыг нээн ажиллуулж байна.